Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 12
Бид хэн бэ
Premium эрх (pro.zahia.ly) бол Premium эрх-ийн premium үйлчилгээний эрхийг хямд авах аргыг заах онлайн сургалт. Энэ бодлого нь вэбсайтыг ашиглах, Google эсвэл Facebook-ээр нэвтрэх, сургалт худалдан авах үед бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашигладгийг тайлбарлана.
Цуглуулдаг мэдээлэл
- Нэвтрэх үед. Google эсвэл Facebook-ээр нэвтрэхэд тухайн үйлчилгээ бидэнд таны нэр, имэйл хаяг, профайл зураг, бүртгэлийн дугаарыг дамжуулна. Facebook-ээс зөвхөн public_profile болон email эрхийг хүсдэг. Таны найзуудын жагсаалт, нийтлэл, мессежийг авдаггүй, таны нэрийн өмнөөс юу ч нийтэлдэггүй.
- Нэвтэрсэн төлөв. Нэвтрэлтийг хадгалах cookie, IP хаяг, хөтчийн мэдээлэл (user agent).
- Захиалга, төлбөр. Захиалгын код, дүн, төлөв, огноо. Төлбөрийг Wire үйлчилгээгээр (QR, банкны апп) хийдэг тул таны карт, дансны мэдээлэл бидэнд ирдэггүй.
- Сургалтын явц. Аль хичээлийг үзсэн, хаана хүртэл үзсэн.
- Хэрэглээний статистик. Үзсэн хуудас, дарсан товч, гарсан алдаа, төхөөрөмж ба хөтчийн төрөл, сайт дээрх үйлдлийн бичлэг. Үүнийг сайтаа сайжруулахад ашиглана.
Мэдээллийг юунд ашигладаг
- Таныг нэвтрүүлж, худалдан авсан сургалтад тань хандалт өгөх
- Төлбөрийг баталгаажуулж, төлбөрийн баримт имэйлээр илгээх
- Хичээлийн явцыг тань хадгалах
- Тусламж хүссэн үед тань хариулах
- Сайтын алдааг засаж, хэрэглээг сайжруулах
Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд өгөхгүй.
Хамтран ажилладаг үйлчилгээ
Сайтыг ажиллуулахын тулд дараах үйлчилгээ үзүүлэгчид мэдээллийг бидний өмнөөс боловсруулна:
- Vercel — вэбсайтын сервер
- Neon — өгөгдлийн сан
- Cloudflare — хичээлийн видео, зураг
- Wire — төлбөр хүлээн авах
- Resend — имэйл илгээх
- PostHog — хэрэглээний статистик
- Google, Meta (Facebook) — нэвтрэлт
Эдгээр үйлчилгээний зарим сервер Монголоос гадна байрладаг. Хуулийн дагуу шаардсан тохиолдолд л төрийн байгууллагад мэдээлэл өгнө.
Хадгалах хугацаа
Бүртгэлээ устгах хүртэл таны мэдээллийг хадгална. Нэвтрэлтийн мэдээлэл 30 хоногт хүчингүй болно. Төлбөрийн гүйлгээний бүртгэлийг Wire болон банк өөрсдийн журмаар хадгална.
Таны эрх
Та өөрийн тухай бидний хадгалж буй мэдээллийг харах, засуулах хүсэлт гаргаж болно. Бүртгэлээ энэ хуудаснаас өөрөө устгаж болно.
Cookie
Нэвтэрсэн төлвийг хадгалах, сүүлд ашигласан нэвтрэх аргыг санах, хэрэглээний статистик цуглуулахад cookie ашиглана.
Хүүхэд
Сургалт 16-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй.
Өөрчлөлт
Бодлогыг өөрчилбөл энэ хуудсыг шинэчилж, дээрх огноог солино. Томоохон өөрчлөлтийг имэйлээр мэдэгдэнэ.
Холбоо барих
- Имэйл: hashbaterdene@gmail.com
- Facebook: zahia.ly хуудас руу мессеж бичих
- Утас: 8089 1582